2007 оны намар АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Төвд Монголын Бурханы Шашин Соёлын төвийн (ТМБШСТ) нээлтэнд Дээрхийн гэгээнтэн 14-р дүрийн Далай Ламыг тус төвийн захирал Ажаа гэгээн урин залж, гурав хоног бурханы ном айлдуулах ялдамд монголчууддаа сургаалийг нь хайрлуулах сайхан боломж олдсон юм. Энэ эрхэм үйл ажиллагааг Монголын үндэсний ТВ-гээр сурважлуулахаар бид хэлэлцэн хэнийг хэрхэн урих талаар хэсэг бодсны дараа Г.Золжаргал ахыг сонгон авч хүсэлтээ түүнд тавихад дуртайяа хүлээн авч ажил төрлөө зохицуулан хүрэлцэн ирсэн билээ. Золжаргал ахыг сонгон авсан шалтгаан бол Монголын тахир дутуу хүмүүсийн төлөө зориулсан түүний нөр их хөдөлмөр, нинжин сэтгэлийг нь биширч явдаг минь нөлөөлсөн болов уу. Монголын үндэсний телевизээр гарсан уг нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Тус төвийн урилгаар 2010 оны 5 сарын 11-13-нд Далай багш ТМБШСТ-д дахин морилох болсныг дуулгах ялдамд уг арга хэмжээний бэлтгэл ажилд Ажаа гэгээндээ та бүхэн сэтгэлээсээ туслана байхаа хэмээн найдаж байна.

Нэврүүлгийг үзэх линк: энд дарна уу

Хүндэтгэсэн,
Ш.Баатар
ТМ
БШСТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн
Web: http://www.tibetancc.com/info/visit/hhdl_visit.html

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евроазийн нарийвчилсан газрын зураг олджээ. Кётогийн их сургуулийн эрдэмтэдээр толгойлуулсан шинжээчдийн баг уг зургийг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Энэ зурагт Xятадыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй ажээ. Уг зурагт Хятадын нутгийг томруулан зурсан, зургийн гарчиг дaxь Юань улсын үеэс эхлэх Евроазийг (Африк тивийг оруулаад) төлөөлөн хэрэглэх болон “Коницу” гэсэн хоёр ханз үсгээс үүдэн уг зургийн эхийг Юань улсад бүтээсэн гэж шинжээчид үзэж байна. Японы Эн-Эйч-Кэй компани энэхүү зургаас үүдэн “Хувилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлгийн гол үзэл санаа, ач холбогдол нь Хувилай хаан дэлхийн хуурай газрын ихэнxийг хамаарсан том гүрэн байгуулж, тэр цар хүрээндээ олон улс үндэстний худалдаа арилжаа хийдэг байсан тухай олон баримтаар нотлон харуулсанд оршино. 50 лангийн (2 кг) жинтэй “морин туурай” мөнгөн ембүүг гадаад худалдаанд, цаасан мөнгийг дотоодод хэрэглэж байсан, мөнгөний их ордыг эзэмшихийн тулд Хятадын баруун талын Дали улсыг эзэлсэн, худалдааны төлөөлөгчдөө ислам үндэстнээр бүрдүүлж Xятадын нутгийн гүнд олон арван мянган ислам худалдаачдыг суулгасан, далайн тээвэр хийх найдвартай усан онгоц бүтээсэн, Их нийслэлээ далайтай сувгаар холбохдоо усны төвшинг өргөж, газрын өөд хөлөг онгоцыг хөвүүлэх боомтын механизмыг бүтээсэн, эдийн засгийн том гүрнийг удирдахын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн, хятадуудын сэтгэлийг татахын тулд Бээжингийн хааны их ордыг байгуулсан, худалдаачин орлогынхоо 30 хувийг авч үлдсэн 70 хувийг хааны санд өргөх системийг боловсруулсан зэрэг олон үйл хэргийг баримтыг нотлон үзүүлжээ. Хувилай хаан 67 настайдаа Чамбай хатныг алдсaнаас хойш нэлээд зожиг болсон, хоёр удаагийн Японд довтолсон дайн нь бүтэлгүй болсноос сэтгэлээр унасан зэргийг өгүүлэх ялдамд нас өндөр болж 80 хүрээд таалал төгсөхийнхөө өмнө хөвгүүддээ үлдээсэн гэрээс нь Туркийн Истанбул хотын архивт монгол хэлээр, дөрвөлжин болоод уйгар үсгээр хадгалагдан үлдсэнийг үзүүлэв. “-Хөвгүүд минь ээ, Их улсыг удирдахын тулд хүн ардад хэрхэн дагахыг хүчээр тулгаж үл болно. Хамгийн чуxал нь хүн ардын хүсэл эрмэлзлэл, зүрх сэтгэлийг ойлгох хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн байна. 700 зууны тэртээх Хувилай хааны эл гэрээс өнөөгийн Монголын төрийн тэргүүдэд хэрэгтэй мэт санагдана. Нэвтрүүлгийг доорх линкээр орж үзээрэй.

Ш.Баатар
2009 оны 12 сарын 2

http://www.youtube.com/watch?v=GMX0xNAMSQM&feature=PlayList&p=C85094625F2D0858&playnext=1&playnext_from=PL&index=11

http://www.youtube.com/watch?v=Zu0Ai7krOFs&feature=PlayList&p=C85094625F2D0858&index=12&playnext=2&playnext_from=PL

http://www.youtube.com/watch?v=ggzI_BPnd6w&feature=related

http://www.youtube.com/watch?v=0icbj0GSqKQ&feature=related

http://www.youtube.com/watch?v=vhTWm9eQVNc&feature=related

http://www.youtube.com/watch?v=pjYDg5mdW_o&feature=related

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Монголын нууц товчооноос ангид олон арван түүх соёлын өв дөрвөлжин бичгээр болон уйгар үсгээр Иx Монгол улсын (Юань) үед бичигдэн үлджээ. Тэдний ихэнx нь хөшөөний бичээс болно. Чулуун хөшөө олон зууныг туулж гэмтэж сэвтэлгүй бидний үе хүртэл хадгалагдан үлдэж чаджээ. Нэгэнт тухайн цагт бичиж үлдээсэн болохоор тэдгээр xөшөөний бичээс нь хэн ч маргахгүй түүхийн бодит материал болно. Эртний хөшөөний бичээсээс харахад долоон зууны турш язгуурын монгол хэл нэг их өөрчлөгдөөгүй мэт санагдана. Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг болохоор 1362 онд бичиж үлдээсэн түрэг угсааны Индү (хиндү буюу энэтхэг гэсэн үг) вангийн гэрэлт хөшөөний монгол бичээснээс хэсэглэн авч уншигч танаа толилуулья.

... Мөн Индү эсэн бүхий дороо ач хөвгүүддээн соён сургаруун:

- Та хөвгүү
д үзэхүйн аливаа зовлонгуудыг эс үзвэй. Тарианы үйлийг эрхлэн зөв зүгээрийн аман хоолой тэжээн хатуужуулахад чадахуйгаас сайн үйлийг үйлдэж, муу үйлийг бүү бөгөөд үйлдэгтүн. Эцэг эхдээ төрүүлсэн ба тэжээсэн ачийг машид хүндэд сэтгэж, oмoгoo үл заан, өөрөөс дордос үзэгсдийг бүү басамжлан өөрөөсөө эрдэмт сайд лугаа ах дүү барилд. Хэрвээ дээдсээ соёрхогдож орлуулагдваас биеэ ариун сахиж, ургаш жигд яваад чин зоригоор дээдсээ ачлан хүч өгөхөө эрхлэн, иргэнийг өөрийн хөвгүүн шөвгүүн мэт таалж явбаас ирэх хор дор үл ороод мөнөө мөнөө хойно сайн нэр тань үүрд алдаршуулагдмoй гэж эдгээр үгс хэлбээс танаа ухагдах буй хэмээcэн ажигу.

Одоогоос 647 жилийн өмнөх хөшөөний бичээсийн үг
үсгийг гажуудуулалгүй хэвээр хадаглан уйгарчлан бичсэн монгол хэлнээс шинэ үсэгчлэн буулгавай. Индү вангийн сургааль бидэнд, бидний үр хүүхдэд, бидний ирээдүйг шийдэгч Их хурлын эрхэм гишүүд засаг төр баригчид хэн бүхэнд нэгэн адил хамааралтай бус уу.

2009 оны 11 сарын 21
Сан Франциско хотноо

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.


Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байл
дax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.

Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.

Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

Өглөө ажилд явах замд түгжрэл гарч элдвийг бодож цагийг өнгөрөөв. Яагаад ч юм бэ Даваагив ах хаана суугаа бол гэсэн бодол хормын зуур төрлөө. "-Америкт би уджээ, ай мөн олон хүнтэй уулзлаа даа, элчин сайдууд сайхан хүмүүс байжээ" гэсэн бодол цуварсаар ямартай ч өөрийн мэдэх элчин сайдуудын тухай зарим нэгэн дурсамжийг блогтоо товч бичихээр шийдэв.

Лувсандоржийн Даваагив. Миний төрж өссөн өврийн сайхан хангайн өнгө үзэмжит Уянга нутгаас гарсан мэргэжлийн дипломат хоёрхон хүний ахмад нь юм. Хүүхэд ахуй цагаасаа энэ ахын тухай сураг мэддэг байв. Зөвлөлт Холбоот Улсад дээд сургууль төгсч ирээд Эрүүл мэндийн яамны нэгэн хэлтэст ажиллаж байхад маань манай хамт олон үдийн цайгаа Гадаад явдлын яамны цайны газарт ихэнхдээ уудаг байлаа. Нутгийн ах нартай олонтаа тааралдана. Тэнд л би Даваагив гуaйтай анx нүүр тулан танилцсан билээ. 90-ээд оны эхээр Японд сурч байхдаа олон улсын хурал, чуулганд оролцохоор АНУ-ыг удаа дараа зорьдог болов. Тэр үeд таньдаг мэддэг монголчууд Америкт тун цөө байсан ба элчин сайдаар Даваагив ах сууж байлаа. Тэрээр АНУ-д суусан Монгол улсын анxны элчин сайд байсан юм. Аль ч хотод ирсэн мэнд мэдээд утсаар Даваагив ахтай ярина. Канадад явж байхдаа ч хүртэл ярьдаг байв. Харин бид Америк
т нүүж ирэхэд Даваагив ах албан томилолтоо дуусгаад нутаг буцсан байв Ахмад үеийн сэхээтнүүд аливаад буурь суурьтай ханддаг, бас түшигтэй байсан болохоор хүний нутагт ганцаардсан сэтгэлээ тайтгаруулахаар нутгийн ах руу олон удаа ярьсан байх аа. Даваагив ах хэдий ч зав гаргаад тухлан ярьдаг байсан юм. Интернэт хөгжөөгүй тэр үед бид хоорондоо ойр дотно харьцаатай байж, элдэв мэдээллээ xувaaлдцаг байсан гэж би боддог юм. Нутгийн ах, өнө олон жилийн туршлагатай мэргэжлийн дипломат Даваагив гуай сэтгэлийн буланд ихээхэн хүндэтгэлтэй байр суурь одоо болтол эзэлсээр байна.

Жалбуугийн Чойнхор. Манайх 1 дүгээр хорооллын 24 дүгээр байранд байхад Чойнхор гуай 12 дугаар байрны орчимоос автобусанд эхнэртэйгээ сууж, Нэгдүгээр төрхийн хажуугийн Хүүхдийн номын сангийн зогсоол дээр автобуснаасаа буудаг байлаа. Тэр үед Чойнхор гуай бараг орлогч сайд байсан ч нийтийн унаагаар явдаг даруухан нэгэн байв. 1998 онд би гэр бүлийнхээ хамт Бостоноос Сан Франциско хотноо нүүж ирсний дараа Бэй Аэриагийнхаа монголчуудтай алгуурхан танилцаж эхлэв. Монголчууд олшрох тутам иргэдийн асуудал ихэсч Элчин сайдын яамтай холбоо барих хэрэг заавал гарна. Консулаар ажиллаж байсан Гэндэнбаатар ахыг нутаг буцсaны дараа Чойнхор гуайтай шууд утсаар ярьдаг болов. Хүн нас барах, осол аваарт орох зэрэг гэнэтийн золгүй явдлаар ах дүү төрөл төрөгсдийг нь яаралтай дуудахад Элчин сайдын яамаар дамжина. Хэдийд ч гар утaс руу нь залгахад Чойнхор гуай утсаа авдаг байсан юм. Хэрвээ утсаа аваагүй бол заавал буцаж залгаад юу болсон тухай асуунa. Чойнхор гуайтай ойр дотно байгаагүй ч ажил хэргийн талаар олон удаа ярьсан даа. Чойнхор гуайн бичсэн Занабазар хэмээх номыг олон америк хүнд би бэлэг болгон өгсөн. Тэрээр бурханы шашинд их ойр дотно нэгэн юм билээ. Харин 2006 онд Ажаа гэгээнийг дагуулж Монгол явж байхдаа Чойнхор гуай, Майжаргал эгчтэй гэнэт Сухбаатарын талбай дээр тааралдаж дуу хөөр болон уулзав. Тэгэхэд Чойнхор гуай жаахан өтөлсөн юм шиг харагдаж билээ.

Равдангийн Болд. Болд гуайг Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга, цэргийн хүн юм гэнэ билээ гэсэн дам сургаар мэддэг байв. Харин Сэсээр ах ерөнхий консул байхдаа анх эчнээ танилцуулж өгч билээ. Сэсээр гуай талийгаач аавын маань сайн найз явсан юм. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багaбанди гуай, Н.Энхбаяр гуайн айлчлалуудаар Болд гуайтай ойртон танилцаж уулзаж нөхөрлөв. Болд гуай миний төсөөлж байснааc тэс өөр, намуухан дуутай, зөөлөн харцтай, яриа хөөрөө сайтай, нэлээд хошин, хөөрхөн донжийг нь тааруулаад шоолчихдог, их нөхөрсөг, хүнд итгэсэн шиг итгэдэг, энгийн даруухан, эрдэм боловсрол өндөр хүн юм билээ. Болд гуайн тус дэмээр Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо хөл дээрээ боссон гэдгийг хэний ч өмнө би бардам хэлнэ. Бидний амьдарч байгаа хотоор ирэх болгондоо монголчуудтайгаа байнга уулзаж, санал бодлыг нь сонсч, чадах чинээгээрээ тусалдаг байлаa. Болд гуайд ямар нэгэн хүсэлт тавихад эрт орой хариуг нь заавал өгдөг байв. Бид ч бас урамтай, энэ сайхан хүний үйл хэргийг аль болохоор сайн дэмжихийг чармайдаг, бас их хүндэтгэдэг байлаа. Олон хүн намайг Болд гуайн найз гэж ярьдаг юм билээ. Нэг их найзлаад байсан юм байхгүй ч одоо болтол дотно харьцаатай би.

Хасбазарын Бэхбат. Одоо Монгол Улсаас АНУ-д сууж буй элчин сайд. Миний дотнын найз eрөнхий консул Г.Ганболд маань Бэхбат элчин сайдтай намайг танилцуулж өгсөн юм. Ганболд консултай би 1990 онд Энэтхэгт уулзаж анх танилцаж байсан. Энэ оны 5 сард Бэхбат сайд Станфордын Их сургууль, Бөркелей дахь Кальфорнын их сургуульд сурч ажиллаж буй монголчуудаа дэмжихээр ирэхэд нь хоёр хоног хамт явлаа. Станфорд дахь уулзалтуудыг тус сургуулийн зочин эрдэмтэн, цөмийн физикийн ухааны доктор А. Ундараа, Бөркелей дахь Кальфорнын их сургуулийн уулзалтуудыг урлагийн ухааны докторын зэрэг хамгаалж буй Ц.Уранчимэг нар зохион байгуулж, мөн миний харъяалагддаг Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэн хүлээн авч уулзсан юм. Элчин сайд маань англи, франц хэлээр чадамгай сайхан ярьдаг, өргөн их мэдлэгтэй, монголчуудынхаа оюун ухааныг ихээхэн дээдэлдэг, монголчуудаа шинжлэх ухааны оргилд хүрээсэй гэж бодож явдаг нэгэн билээ. Мөн бидний хүсэлтээр Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргүүлэх гишүүдтэй уулзаж цаг үеийн тулгамдсан асуудлаар санал бодлоо хэлж, ахмадын хувьд, элчин сайдын хувьд үнэт зөв
лөлгөө өгч билээ.

Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм даа. Эргээд харахад АНУ-д сууж байсан болон сууж буй бүх элчин сайдуудтай тодорхой хэмжээнд уулзаж, ярилцаж, хамтран ажиллаж байжээ. Ирээдүйд ч мөн хамтран ажиллах болно биз ээ. Энэ бол миний сайных биш эх орноо, эрхэм нөхөд монголчуудаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр уялдан холбогдож, тэдэнтэй уулзаж танилцсаны үр дүн юм.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

Япон халуун орон хэдий ч борооны улиралтай. Борооны улирлаар сэрүүхэн. Үүрийн гэгээнээр эртлэн босоод зүсрэх борооны чимээнд ном унших сайхан. Монголын эрт эдүгээн түүхийг шимтэн уншдаг л даа. Эртний монголчуудын хэлж ярьж байсан үг хэллэг, утга илэрхийлэх нь ихэд анхаарал татдаг байв. Тэдний хэлсэн үг цэх шулуун, давхар утга далд санаа байхгүй, үзэл бодлоо шууд илэрхийлсэн, нэг л бахдам сайхан шинжийг агуулсан байдаг. Үүнийг би монгол жудаг гэж хэлмээр байна. Эртний монголчууд ах захаа хүндэлдэг, хэлэх үгээ бодож тунгаадаг, хаана хэнд юу ярихаа мэддэг, хийх ажилтайгаа амаа зөрүүлдэггүй, сэтгэлд багтахгүй зүйлээ шуудхан хэлдэг гүдэсхэн бөгөөд төгс байсан мэт санагддаг юм.
Одоо бидэнд тийм шинж чанар дутагдаж байна. Эрх чөлөө гэхээр хэн хаана юу хэлсэн нь хувь хүний бүрэн эрх болоод нийгмийг муу үгээр бузарлаад, хэн нэгнийг нийтийн өмнө доромжлоод огтхон ч хариуцлага хүлээхгүй, хэсэг шуугиад тун удалгүй мартагнаад өнгөрч байна. Хүүхэд залуус ах захаа хүндэтгэх, олны дунд биеэ боловсон зөв авч явах төлөв нэг л сулхан болжээ. Энэ бүгдээс харахад манайхан эрх чөлөө гэдгийг жаахан буруу талаас нь ойлгоод байна. Өндөр хөгжилтэй Америк, Япон оронд эрх чөлөө хязгаартай, дэг жаяг нарийн байна. Ялангуяа Америкт хүүхэд залуусын хүмүүжил эцэг эхийн боловсрол, хараа хяналтаас шууд шалтгаална. Манайхны хамгийн чөлөөт нийгэм гэж ойлгоод, итгээд, бишрээд байгаа Америкт нийтийн мэдээллийн хэрэгслээрээ садар самууныг огт сурталчилдаггүй.
Гэтэл манай Монголын ТВ чат-аар ямар мэдээлэл урсч байна? Түүнд тавих засаг төрийн хяналт огт алга. Энэ бол Монгол улсад гүйцэтгэх засаглал буруу ажиллаж байгаагийн нэгэн тод илрэл. Нийгэмд тарьж байгаа xoр уршгийг тооцож үзээд хамгийн түрүүнд замбараагүй мэдээллийг хааж, түүнийг ажиллуулж буй жудаггүй монгол хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол эрх чөлөөг хязгаарлаcан хэрэг oгт биш нийгмээ цэвэршүүлэх арга хэмжээ болно. Монгол хүн хүүхэд ахуй цагаасаа бусдыг үл хүндлэхэд ёс суртахуунтай болж хүмүүжвээс тэдний үе дээр Монголын нийгэм улам бохир болно. Тиймээс Монголын нийгмийг бохиртуулж буй эдгээр зүйлсийг өчүүхэн гэж үзэлгүй төр засаг анхааран ажиллах хэрэгтэй байна. Ямарч хараа хяналт, ёс суртахуунгүй ТВ чатыг цаг алдалгүй эмхэлж цэцлэхийг Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд С. Баяр танаас хүсч байна.

Монголын түмэн үрс сэтгэл ариун өсч бойжих болтугай.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Хөх толботой төрж, аялгуут сайхан монгол хэлээр хэлд орж, ахуй нь монгол ертөнцөд хөлд орсон л бол халх өвөр, баруун зүүн, буриад барга, халимаг тува хэн агаад монгол бус уу. Монгол хэмээх нэгэн төрлийг олсон хүн бүр монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ цуурайтуулах хувьтай билээ. Гэвч Монгол хэмээх нэрийг энэ дэлхийд цуурайтуулсан монгол хүн тоотой цоо буй за. Тийм нэгэн монгол бол Харчины алдарт эрдэмтэн Жагжид Цэцэн билээ. Монголыг ар өврөөр нь цуулан хуваахад сэтгэл нь урагдаж, Монгол орныг НҮБ-д данстай болоход сэтгэл зүрх нь бадамлаж явсан энэ эрдэмтэн насан туршдаа Монголын түүхээр 10 гаруй ном, 300 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ. Түүний бичсэн 5 ном, олон арван нийтлэл англи хэлэнд хэвлэгдэж дэлхийн монголч эрдэмтдийн хүртээл болсон юм.

Эрхэм эрдэмтэн Жагжид (Захчид) 1915 онд Харчин аймгийн захирагчийн гэрт мэндэлжээ. Түүний өсч ториносон Шар сүмийн номын сангаас хожим түүний нагацын талын Инжинаашийн бичсэн Хөх судар номын эхийг олж байсныг дурдвал удам дамжиж, үе залгамжилсан сурвалчит хүмүүн байжээ. Энэ талаар түүнээс лавлан асуухад "-Би язгуур угсаат ноён хүн биш, миний өвөг Харчин аймгийг 7 үе захирсан юм. Энэ бол харц хүний хүрэх дээд албан тушаал байлаа. Түүнээс би Чингисийн удмын язгууртан биш, манайхан тавнангийн талын улс. Харчин гэдэг бол холыг хардаг харц өндөр гэсэн үгнээс гаралтай ийм аймаг" хэмээн хуучилж билээ. Энэ их эрдэмтний гэрт 10 гаруй жил орж гарахдаа олон сайхан түүх яриа сонcох завшаан дохиов.. Чингис хааны хөргөн дээр өмссөн малгайг "хараацай" нэмээн нэрлэдгийг, Зөвлөлт Монголын арми Өвөр Монголыг хэрхэн чөлөөлснийг, Дэ ван гэж олноо өргөгдсөн Дэмчигдонор агсаныг ямар хүн байсныг, сэхэн өндийж сөхөөрч унасан Өвөр Монголын хувь заяаны талаар, Далив гэгээн хэрхэн хувь заяанд нь нөлөөлсөн тухай, Монголын түүхийн учир нь олдохгүй олон зангилгааны талаар мөн ч их юм хэлүүлсэн билээ. Тэрээр бага балчир насандаа Бээжингийн англи сургуульд сурч, Батхаалганы оюутны хөдөлгөөнд оролцож, Японы Васэдагийн их сургуульд сурч, Шилийн гол чуулган дарга хийж, Дэ Вангийн гадаад хэргийн сайд хийж, гоминданы намынхныг даган Тайванд дүрвэж, түүх соёлоо судалж, Тайпэй-гийн их сургуулийн багшаас Америкийн Юта мужийн Бригам Янг Их сургуулийн профессор хийж явсан түүхэн замналыг нь сонсч бахархаж байлаа.
Дэлхийн монголч эрдэмтэд түүнийг Монголын нууц товчоог хятад хэлэнд хамгийн сайн орчуулсан эрдэмтэн хэмээн үнэлдэг юм билээ. "-Та яагаад Нууц товчоог хятад хэлэн орчуулах болов" гэхэд "-Хятад хүн бол сэтгэл гаргаж орчуулахгүй, монгол хүн л сэтгэлээрээ орчуулах ёстой" гэж билээ. Академич Ш.Бира гуай Захчид авхайг Монгол орноо урьж олон улсын эрдэмтдийн хуралд 1992 онд оролцуулсан байна. Монгол орныг анх нүдээр үзсэн тухай нь яриулахад "-Монгол хүн болж төрснийх хатан Туулынхаа уснаас амьд ахуйдаа амсч үзлээ, хань ижил нөхдөө цаазаар авахуулсан газар хэвтэж нэг үзлээ, хорвоо сонин юм, гучин жилийн өмнө энэ нутагт өлмий тавьсан нөхөд энэ хөрсөн дор хэвтэж байхад би харин хөх тэнгэр ширтээд хөрсөн дээр нь хэвтэхэд их юм бодогдлоо, Улаанбаатар маань дөрвөн уулын аман дээр хоёр өндөр уурын зуухны (цахилгаан станциуд) салхин доор байх юм, энэ хүмүүсийн уушиг хайран хэмээн харaмслаа, Туул голын хэвлийгээс хэдэн бөөрөнхий чулуу авсан боловч хил дээрээ гаргасангуй надаас хураагаад авлаа, би бас хувь муутай хүн юм аа" хэмээн нулмис унаган хүүрнэж билээ.
Н.Энхбаярыг Монгол улсын Ерөнхийлөгч байх хугацаанд цал буурал өвгөнийг Алтангадас одонгоор шагнуулахаар удаа дараа бид тодорхойлсон боловч бүтээгүй л юм даа. Эрхэм эрдэмтнийг амьд ахуй цагт нь Монголын төр нэг удаа ч урамшуулсан бол гэсэн бодолтой Заxчид авхайг тэнгэрийн оронд үдлээ. Эрхэм эрдэмтний тарьсан номын үрээр энэ ертөнцийн алдарт сургуулиудын Монгол судлал цэцэглэн хөгжив. Юутай сайхан юутай гахайлтай. Номын мөр цагааны адил эрдэмтний үлдээсэн мөр дээдийн цагаан ажээ.

2009 оны 7 сарын 20

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

Америкийн компанид ярилцлага өгөхдөө юуг голлон анхаарах талаар бичсэний дараа энэ сэдвийг үргэлжлүүлэхийг зарим залуус хүссэн билээ. Ажлын зав чөлөө таарахгүй явсаар өдий хүрэв. Чамгүй хугацаанд бодож явсаны эцэст Мэдээлэл Tехнологийн компанид идэвхтэй ажиллахад шаардагдах зан харьцааны үндсэн 12 зарчмын талаар бичихээр шийдэв.
1. Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал "сайн байна уу", "сайн уу", "сонин сайхан юу байна" гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх.
2. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх.
3. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.
4. Харьцаж байгаа хүнээ гүйцэд сонсож дууссаны дараа өөрийн санал бодлоо илэрхийлэх. Өөрөөр хэлбэл бусдыг сонсохдоо хүлээц, тэвчээртэй байж сурах.
5. Эвгүй байдалд өөрийгөө дасгаж сургах. Бусдыг мөн эвгүй байдалд дасч зохицоход нь туслах.
6. Юуны өмнө бусдад боломж олгож, өөрийн эрх ашгийг хоёрт тавьж сурах. Ялимгүй жаахан хувиа бодсоноос болж бусдад жигшигдэхийн эх үүсвэр бий болдог.
7. Xүмүүс сэтгэл санаа, үзэл бодлоо өөр хоорондоо хуваалцахад гүүр мэт тэднийг холбож өгөх.
8. Аливаа асуудалд хурдан дүгнэлт гаргахаас зайлсхийж, уг асуудлыг ул суурьтай, болж өгвөл бүх талаас нь бодож тунгаах, хувийн дүгнэлт гаргахдаа бусдын санал бодол, мэдлэг туршлагыг өргөн ашиглах.
9. Үл ойлголцлыг бий болгохгүйн тулд санал нийлэхгүй асуудлыг ямар нэгэн байдлаар газар дээр нь шийдэх.
10. Хэн нэгэн aжилтaн аливаа нэгэн үйл хэргээс орхигдсоныг олж мэдсэн даруйдаа түүнд хэлж мэдэгдэх.
11. Байдлыг бүрэн ойлгохын тулд тухайн газар байгаа хүнээс шaардлагатай бүхнээ илэн далангүй асуух.
12. Хувийн нууцыг хадгалах, хийнэ гэснээ хийж, хэлсэн амандаа хүрэх зэргээр бусдын итгэлийг олох
Зөвлөх компаниудын зааварчилгаагаар Мэдээлэл Tехнологийн олон компанид мөрдлөг болсон эдгээр 12 зарчмыг та ажил амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэгт би найдаж байна.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Нэг ийм онигоо байдаг. Хоёр монгол хүн англи хэл сурахын бэрхийг гайхан хоорондоо ярилцаж гэнэ. Нэг нь “-Энэ хэлийг сурахад үнэхээр хүнд юм байна” гэжээ. Яагаад гэсэн асуултанд тэрээр “-Сугар гэж бичээд шуугер гэж дуудаад саахар гээд ойлгохоор яаж сурах вэ” хэмээн хариулсан гэдэг. Америкчуудын дунд амьдарч эхлээд 3-4 жилийн нүүр үзэж байхад иймэрхүү тохиолдол гардаг байлаа. Манай компани Фостер Cити хотоос Сан Францискогийн даунтоуны Фанианшл Дийстрикт дүүрэгт нүүж ирээд удаагүй байлаа. Наадмын дараа өдрийн үдээс хойш үүдний хүлээн авахын бүсгүй утасдаж “-Ширийфийн газраас ярьж байна. Би одоо холболоо. Жаахан хүлээгээрэй” гэв. Ширийф гэдгийг тухайн үед мэдэxгүй байлаа. Хожим утгыг олохноо “шоронгийн хуяг” гэсэн үг байж билээ. Нэг намуухан дуутай бүсгүй цээлхэн хоолойгоор “-Мартинос хотын Коронер оффисоос ярьж байна” гээд хоолойгоо засан хэлэх үгээ жаахан завсарлах хооронд “-Би буруу сонсвоо доо. Корнер гэж хэлсэн юм болов уу. Юун булангийн байгууллага байдаг билээ” гэсэн бодол тархинд эргэлдэв. Цааш яриаг нь сонсоoд асуудал өөрөөр эргэв ээ. “-Гурван монгол хүн халуунд архи ууж бассейнд орж байгаад нэг нь усанд сэлж чадалгүй эндсэн тул өчигдөр орой манай Коронер оффист цогцсийг авч ирээд хадгалсан байгаа. Монгол улсын паспорттой тул ойр хавьдаа монгол хүнийг хайн сурвалжлаaд таныг оллоо. Талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож цаашдын арга хэмжээг авах хэрэгтэй байна. Бид 72 цаг үнэгүй хадгалдаг журамтай. Та тусалж чадна уу?” хэмээн пал хийтэл хэлээд авав. Тэр хүний овог нэр, паспортын дугаар, төрсөн он сарыг тэмдэглэж аваад элчин сайд Чойнхор гуайн гар утaс руу залгахад сайд хуралд орохоор Нью-Йоркийн зүг замд гарсан байв. Чойнхор сайд хэдийд ч гар утсаа авдаг хүн байсан юм. За ингээд коронер гэдэг нь моорг хэмээн мэдэж авлаа. Бас нэг удаа “-Хюман Траффикинг оффисер ярьж байна. Монгол хэлний орчуулагч хэрэгтэй болоод таныг оллоо” гэхэд “-Mанайхны хэн нэг маань замын осолд орсон юм болов уу” гэж бодоод орчуулга хийх цагаа товлосон юм. Гэтэл хохирогч маань Нэгдсэн улсад буруу хүмүүсийн гар дамжин зарагдаж орж ирсэн монгол бүсгүй байсансан. Тэгэхэд Хюман Траффикинг гэдэг үг нь хүний наймаа болохыг мэдэж билээ. Харин нэг удаа таньдаг хүний дүүг шоронгоос гаргах болоход “-Бэйлбонд газарт очиж баталгаа гаруул” гэсэн хариу Цагдаагийн газраас аваад энэ хоёр үгийн салангад утгыг мэдэж байсан ч нийлээд “баталгаат барьцааны газар” болохыг хорихыг тойроод мөөг шиг олноор ургасан газрын хамгийн захынхаар нь ороод мэдсэн юм. Энэ мэтээр яриад байвал дуусахгүй биз ээ. Алс хүний нутагт зовж яваа монголчууддаа сэтгэл нээн туслaя гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандсан болохоор дээрх үгсийг бодит орчинд нь хэрэглээнээс үүдэн сурсан байх аа. Хэлийг ийнхүү зайлшгүй шаардлагаар сурч бас болдог юм билээ.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (2)


Хятадууд дөрвөн мянган жилийн тэртээд бичиг үсгийн анхны хэлбэр болох дүрс үсгийг зохиож, түүх намтраа бичгээр үлдээх болсон байна. Түүгээр ч барахгүй хөрш нүүдэлчдийн тухай давхар тэмдэглэж ирсэн нь өвөг дээдсийнхээ түүхийг тодруулахад бидэнд нэн хэрэгтэй юм. Иймд бид Хятадын түүхийг ул суурьтай судалж, нүүдэлчидтэй холбогдох баримтуудыг задлан шинжлэх хэрэгтэй юм. Энэ талаар санаа авч магад гэж үзээд нэгэн жишээн дээр тогтож ярья.

Манай эрний өмнөх 2-1 зуунд амьдарч байсан Шима Шиан хэмээх түүхчийн бичиж үлдээсэн “Түүхийн Тэмдэглэл” зохиолд 5 мянган жилийн тэртээгээс Шиа, Шан, Жиоу хэмээх олон хаант улсууд Хятадад үүсч, мөхөж байсан тухай балар мэдээ тэмдэглэдэгсэн байдаг. 1930 оноос эхэлсэн археологийн малталтаар Хунан (нуурын урд тал гэсэн үг) мужид эртний хотын туурь, асар их эд өлгийн зүйл олдсон бөгөөд тэндээс гарсан малын далны ясан дээрх бичээс, яст мэлхийн хуяган дээрх бичээсээр Шан хэмээх улс МЭӨ 16-11 зуунд оршин тогтнож байсныг тогтоожээ. Түүгээр ч барахгүй олон зуун нүхэнд бөөнөөр оршуулсан толгойгүй хүний яс олдсон байна Ясан дээр бичгээс тодруулахад эртний хаадуудынхаа сүнсийг цусаар тахидаг байсан ба цусан тахил өргөхийн тулд хөрш зэргэлдээх нүүдэлчин аймгууд руугаа довтлон дайн хийж, хүн ардыг нь үй олноор олзолдог, тэдний цусаар тахил өргөдөг байсан ажээ. Тэгээд Шан улсын сүүлийн 250 орчим жилийн турш нүүдэлчдийн цусаар тийнхүү тахил өргөж байсан нь ясны бичигт тэмдэглэгдcэн байна. Тэдгээр нүхнээс 10 гаруй мянган толгойгүй араг яс олдcоны ихэнх нь эрчүүдийнх байcнаас гадна хүүхдийн болон эмэгтэй хүний яснууд ч олджээ. Хүнээр туг тахих, оршуулганд үй олноор нь хойлоглох зэрэг бурангүй ёс хэдxэн зуун жилийн өмнө хүртэл байсaн билээ.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)